From: http://mecs.pmis.gov.mn

Related: Scholarship | Scholarship Information

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

2004.04.30

2008-2009 оны хичээлийн жилээс олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантурт суралцах 45 хүнийг сонгон шалгаруулж, дараах хуваарийн дагуу Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна: Сонгон шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавраас доошгүй боловсролтой /сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний бэлтгэлтэй, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс /цаашид ”шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2008 оны 5 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд

Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн дэлхийн 500 шилдэг сургуулиудын тоонд Австралийн дараах 13 их сургууль багтсан байна. More: Australian Top Universities / World Top Uni

53 Australian Natl Univ – Australian National University
82 Univ Melbourne University of Melbourne
101-152 Univ Queensland University of Queensland
101-152 Univ Sydney University of Sydney
153-201 Univ New South Wales University of New South Wales
153-201 Univ Western Australia University of Western Australia
202-301 Monash Univ Monash University
202-301 Univ Adelaide University of Adelaide
302-403 Macquarie Univ Macquarie University
302-403 Univ Newcastle University of Newcastle
302-403 Univ Tasmania University of Tasmania
404-502 Flinders Univ South Australia Flinders University
404-502 La Trobe Univ
La Trobe University

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2008 оны 5 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд бүртгэх тул дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеээр хүрэлцэн ирнэ үү:

1. Өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад энэ санхүүжилтэд хамрагдах шаардлагатай болсон үндэслэл, төгссөний дараа хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлнэ үү);

2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын 500 шилдэг их сургуулийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас харна уу);

3. Өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);

4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

5. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);

6. Бакалаврын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (дипломын хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал);

7. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт;

8. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Сургалт, эрдэм шинжилгээний болон захиалагч байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгуулагчдын баримт бичигт дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Сонгон шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалаврын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Сонгон шалгаруулалтын дүнг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Сургалтын төрийн сангаас зээл олгох тухай эцсийн шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргах бөгөөд шийдвэр хүлээн авсан хүмүүс нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулж, Тангарагийн бичиг өргөн барина. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай тодорхой нөхцөл болон захиалагч байгууллага, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Захиалагч байгууллага

Суралцах улс

Суралцуулах мэргэжил

Хүний тоо

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Өндөр хөгжилтэй орон /ӨХО/

Үндсэн хуулийн эрх зүй

1

2

Улсын Их Хурлын Тамгын Газар

ӨХО

Төрийн захиргааны удирдлага

1

ӨХО

Компьютерийн програм хангамж

1

3

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

ӨХО

Төрийн захиргааны удирдлага

1

ӨХО

Мэдээллийн технологи

1

4

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

ӨХО

Сургуулийн өмнөх боловсрол судлал

1

ӨХО

Боловсролын үнэлгээ /Сорил боловсруулалт/

1

ӨХО

Боловсролын эдийн засаг

1

ӨХО

Урлагийн менежмент

1

5

Сангийн яам

ӨХО

Санхүү

1

ӨХО

Аудит

1

6

Хууль зүй, дотоод хэргийн яам

ӨХО

Криминалистик

1

ӨХО

Архив зүй

1

ӨХО

Бизнесийн удирдлага

1

7

Гадаад хэргийн яам

ӨХО

Олон улсын эрх зүй

1

8

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

ӨХО

Хөдөлмөрийн эрх зүй

1

ӨХО

Тэтгэврийн сангийн удирдлага

1

9

Хүнс, хөдөө аж ахуйн яам

ӨХО

Мал эмнэлгийн эпидемиологи

1

ӨХО

Ургамал хамгаалал

1

10

Барилга, хот байгуулалтын яам

ӨХО

Хот төлөвлөлтийн инженер

1

ӨХО

Барилгын материалын технологи

1

11

Эрүүл мэндийн яам

ӨХО

Дүрс оношлогоо

1

ӨХО

Халдвар судлал

1

12

Түлш, эрчим хүчний яам

ӨХО

Эрчим хүчний инженер

1

ӨХО

Сэргээгдэх эрчим хүч

1

13

Байгаль орчны яам

ӨХО

Байгалийн нөөцийн менежмент

1

ӨХО

Байгаль орчны эрх зүй

1

14

Үйлдвэр худалдааны яам

ӨХО

Ашигт малтмалын хайгуул, үнэлгээ

1

ӨХО

Геологи, уул уурхайн салбарын мэдээллийн технологи

1

15

Зам, тээвэр, аялал жуулчлалын яам

ӨХО

Төмөр замын хөдөлгөөний зохицуулалтын инженер

1

ӨХО

Авто тээврийн зохицуулалт, зохион байгуулалт, төлөвлөлтийн инженер

1

16

Батлан хамгаалахын яам

ӨХО

Мэдээллийн технологи

1

17

Улсын мэргэжлийн хяналтын газар

ӨХО

Санхүүгийн удирдлага

1

ӨХО

Хог хаягдал

1

18

Онцгой байдлын ерөнхий газар

Оросын холбооны улс /ОХУ/

Галын аюулгүй байдлын инженер

1

ӨХО

Гамшгийн удирдлага

1

19

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар

ӨХО

Програм хангамж

1

20

Хүний эрхийн үндэсний комисс

ӨХО

Олон улсын нийтийн эрх зүй /Хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаа/

1

21

Үндэсний статистикийн газар

ӨХО

Програм хангамж

1

22

Монголбанк

ӨХО

Бизнесийн удирдлага, менежмент

1

23

Улсын Ерөнхий Прокурорын газар

ӨХО

Эрх зүй

1

24

Цагдаагийн ерөнхий газар

ОХУ

Цагдаагийн удирдлага

2

25

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

ОХУ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

2

Related: Scholarship | Scholarship Information